СУМЫН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ЗООГИЙН ГАЗРУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 4/115 дугаар албан бичигийн дагуу сумын Засаг даргын А/06 дугаар захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн шинжээч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн, эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан Удирдамжийн дагуу Худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн борлуулж байгаа “бараа бүтээгдэхүүний үнэ, хугацаа, хадгалалт хамгаалалт, гарал үүсэл сав баглаа боодол, лангууны үнэ кассын үнэтэй зөрүүтэй байдал, шошгын мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хүнсний тухай хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд 01 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд хүнсний дэлгүүр, зоогийн газарт төлөвлөгөөт бус хугацаатай хяналт, шалгалт хийлээ.

 

2023-01-30 00:00:00