ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сумын төвийн гудамж хорооллоор 5-р багийн Засаг дарга Ч.Батцэцэг, байгаль хамгаалагч М.Бат-Эрдэнэ нар 2022 оны 11 сарын 10, 11-ний өдрүүдэд явж гудамж, нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, ил задгай асгасан муу ус, хөрсний бохирдол үүсч байгаад хяналт тавин ажиллалаа.

 Муу усны цооног дүүрсэн болон огт муу усны цооноггүй 7 айл өрх, хашааныхаа орчны цэвэрлэгээг хийхгүй байгаа айл өрхүүдэд шаардлага тавьж ажиллалаа.

Цаашид иргэд хөдөлмөрчдийн анхааралд та бүхэн хашааны ар, урд талын хогийг цэвэрлэж, гудамж талбайд хог, угаадас асгахгүй байхыг мэдэгдье.

2022-11-11 17:00:13