МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН БААТАРЫН САНЖИД

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН БААТАРЫН САНЖИД

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд 1928 онд төрсөн. Багаасаа ээж аавыгаа даган мал маллаж, сургуульд сурч байхдаа байгаль дэлхийн содон соргог зүйлийг зурж эрээчих дуртай хүүхэд байжээ. 1952 оноос Баянхонгор аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураачаар хэдэн жил ажиллаад, энэ салбарын эрхлэгчээр ажиллажээ.
Түүний зурсан "Партизанууд", "Орог нуур хаачив", "Тэмээчдийн дотны яриа", "Эртний галавын орон", "Их Богд", "Баянговь" зэрэг түүхийн болон Ардын хувьсгалын, хөдөөгийн говийн малчны амьдрал, үйл ажиллагааг уран зургаар харуулсан чамбай бүтээлүүдээрээ Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод 1974 онд уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан нь ард түмний хүсэл сэтгэлд хүрч, 1974 онд Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
 

2022-06-28 17:30:15