A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 294

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 294

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 295

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 295

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 308

Буга 3-р багийн танилцуулга
Буга 3-р багийн танилцуулга

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Бугын 3 дугаар баг нь Хангайн нурууны салбар уулсын өвөрт, эргэн тойрон сүрлэг уулс, цэнгэг усаар хүрээлэгдсэн  118.4 га газар нутагтай. Баруун талаараа Завхан аймгийн Отгон сум, хойд Тосонцэнгэл сум, зүүн хойд болон зүүн талаараа Архангай аймгийн Цахир, Хангай сум, зүүн урд талаараа Баянхонгор аймгийн Заг, Байдраг сумуудтай хиллэн оршдог.

Тус багийн нутаг дэвсгэрт Баянхонгор аймгийн Хангайн бүсийн сумдын алдарт үзэсгэлэнт газруудын нэгэн болох Хөх нуур, Хангайн нурууны цэнгэг усны хагалбар газрууд болох Тээл, Хар-Усны гол, хошуу нутгийн түүхтэй холбогдох Гурван ноёны шарил, Нарийны рашаан, Өлзийтийн Зүүн салаа, Дунд салаа зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх дурсгалт газрууд олон байдаг.

Багийн хүн зон нь сэтгэлийн асар их тэсвэр хатуужилтай, цагаан цайлган сэтгэлтэй, бод мал маллах болон цагаан идээ боловсруулах арга туршлага, цагаан идээний чанар чансаагаараа аймаг улсад танигдсан хөдөлмөрч түмэн байдаг.

 Анх 1924 оны 11-р сард “Их Хоолт” хэмээх хожим нь тус багийн хөдөлмөрийн аваргууд, алдар цуутнууд төрөн гарсан, өвс ус нь тэгширсэн, нөмөр нөөлөгтэй сайхан өвөлжөөнд багийн ард иргэд, сум аймгийн эрх бүхий хүмүүс хуралдаж,  “Хоолтын 6,7-р баг” хэмээн нэрийдэж, анхны даргаар нь Н.Барамсай (Нансалмаа багшийн аав) сонгогдож байжээ. Тухайн үед багийн төвийг Хоолтын бууцны бэл, Арын хүүшийн гуугийн зүүн талд төвлөрүүлж байсан туурь байдаг. Энэ үед тус баг нь 300 гаруй өрхтэй, 600 орчим хүн амтай, 25.000 орчим малтай байсан гэсэн тоо баримтыг тухайн үед алба хашиж байсан А.Бямбажав гуай ярьж байжээ.

 Тус багийн даргаар Н.Барамсай, Г.Маацай, А.Бямбажав, н.Гомбосүрэн, н.Жигжжав, В.Гүрбазар, Д.Банзрагч, Р.Мөнхнасан, П.Жаргал, П.Мандах, О.Болд нар ажиллаж байжээ.

Д.Болд-Аюуш  2013 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Тус баг нь энэ жил  151 өрхийн 525 хүн амтай, 2019 адуутай, 5431 үхэртэй, 20752 хоньтой, 10411 ямаатай, нийт 39.513.000 толгой малтай болж, өргөжсөн байна.

2022-06-29 16:03:33